Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 18:21 - Ариун Библи 2004

21 Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ эсэхийг Би үзэж мэдье, гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ байгаа эсэхийг үзэж мэдье гэв.

Onani mutuwo Koperani




Эхлэл 18:21
23 Mawu Ofanana  

ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ.


Бид бууцгааж, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Ингэснээр тэд бие биенийхээ яриаг ойлгохгүй болно гэжээ.


ЭЗЭН —Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү?


Бурханыг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ.


Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй, эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.


ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан нь Ойлгодог, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм.


Та бидний гэм бурууг Өөрийнхөө өмнө, Бидний нууцыг Өөрийн оршихуйн гэрэлд байрлуулсан.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ.


Учир нь ЭЗЭН Мосед “Израилийн хөвгүүдэд «Та нар зөрүүд ард түмэн. Би та нарын дунд ганц хормын төдийд явбал, та нарыг сөнөөж магадгүй. Одоо тэгэхлээр та нар гоёл чимэглэлээ тайл. Би та нарыг яахыгаа шийднэ» гэж хэл” хэмээн айлдсан юм.


Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ. Тэр нь очир алмаазны үзүүрээр тэдний зүрхний самбар болон тэдний тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Босож, агуу их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь тэдний бузар булай нь Миний өмнө илэрхий гарч ирлээ гэв.


Үзэгтүн, ЭЗЭН Өөрийн ариун газраас гарч ирж байна. Тэр доош буун, дэлхийн өндөр газрууд дээр гишгэчих болно.


Тэр цагт Би дэнлүүнүүдтэйгээр Иерусалимыг нэгжин, сүнсээр зогсонги хүмүүсийг шийтгэх болно. Тэд өөрсдийнхөө зүрхэнд «ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэдэг.


Тэр тэдэнд —Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.


Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм.


Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Бурхан мэддэг.


чи тэр эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдчийн үгийг бүү сонс. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь шалган үзэж байгаа юм.


ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, Түүний тушаалыг дагах эсэхийг чинь мэдэхийн тулд, чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.


Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно.


Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.


Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан, Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан! Тэр мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юм уу, ЭЗЭНий эсрэг итгэлгүй үйл байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa