Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 18:1 - Ариун Библи 2004

1 ЭЗЭН Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 ЭЗЭН, Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад

Onani mutuwo Koperani




Эхлэл 18:1
17 Mawu Ofanana  

ЭЗЭН Абрамд үзэгдэн —Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.


Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад, тэнд ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгожээ.


Зугтаж буй нэгэн хүн еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байжээ.


Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж, —Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно. гэжээ.


Тэгээд Бурхан Абрахамтай хийсэн яриагаа дуусгаж, түүнээс салан, дээш одов.


Тэр хүмүүс тэндээс явж, Содомын зүг одоход, Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ.


Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшин, дараа нь Герарт түр зуур буудаллав.


ЭЗЭН Исаакт үзэгдэж —Чи Египет уруу бүү яв! Миний зааж өгөх тэр газарт суу.


Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.


Иаков Иосефт хандаж —Төгс хүчит Бурхан Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, ерөөсөн билээ.


Тэр шөнө Бурхан Соломонд үзэгдэж —Чи Надаас юу авахыг хүсэж байна вэ? Түүнийгээ Надаас гуйгтун хэмээн айлдав.


Тэгэхэд Мосе хариулан —Хэрэв тэд надад итгэхгүй, миний үгийг сонсохгүй бол яах вэ? Учир нь тэд “ЭЗЭН чамд үзэгдээгүй” гэж хэлж магадгүй гэв.


Тэгтэл тэр ингэж хэлэв. —Ах дүү нар аа, өвгөд өө, намайг сонс! Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж,


Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд нутаглаж, амлалтын газарт харийн хүн мэт, харийн нутагт байгаа мэт амьдарсан.


Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүмүүс үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм.


Иошуа Иерихогийн ойролцоо байх үед нүдээ дээш өргөн хартал, эсрэг талд нь сэлмээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн уруу очин, түүнээс —Та бидний талд уу, манай дайсны талд уу? гэж асуусанд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa