Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 15:14 - Ариун Библи 2004

14 Би тэднийг зарцлах үндэстэнг нь шүүнэ. Түүний дараа чиний үр удам их эд юмстай гарч ирнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Мөн тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ. Түүний дараа тэд их эд юмтай гарч ирнэ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 15:14
24 Mawu Ofanana  

Израиль Иосефт хандаж —Үхэх цаг минь боллоо. Харин Бурхан та нартай хамт байж, та нарыг өвөг дээдсийн тань газар уруу буцаах болно.


Иосеф ах дүү нартаа хандаж —Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч очиж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,


Учир нь Тэр Өөрийн ариун үгийг, Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан юм.


Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүж, Өөрийн зарц нарыг өршөөнө.


Египет ээ, Тэр чиний дунд тэмдгүүд ба гайхамшгуудыг Фараон болон түүний бүх түшмэд дээр илгээсэн юм.


Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ. Тиймээс Та айлдахдаа зөвтсөн бөгөөд Шүүх үедээ гэм зэмгүй болой.


Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд, гянданд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын бүх анхны төл, Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо.


Тиймээс, одоо нааш ир. Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв.


Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ” гээд, Бурхан цааш нь “Дараа нь тэд гарч явах бөгөөд энэ газарт Надад үйлчлэх болно” гэжээ.


Харин ЭЗЭН та нарыг авч, өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн төлөөх ард түмэн болгохын тулд хүдэр хайлуулах зуух Египетээс авчирсан.


ЭЗЭН бидний нүдний өмнө агуу их аймшигт тэмдгүүд, гайхамшгуудыг Египетэд, Фараонд болон түүний хамаг гэр оронд үзүүлсэн юм.


Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийсэн ба биднийг бүхий л замын турш болон зам дагуу дайран өнгөрсөн бүх ард олноос хамгаалсан Нэгэн билээ.


Иаковыг Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНд хашхирсанд та нарын эцэг өвгөдийг Египетээс гаргаж, энэ газарт суурьшуулсан Мосе, Аарон хоёрыг ЭЗЭН илгээв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa