4 Тэр нь түүний анх тахилын ширээ босгосон газар байжээ. Тэнд Абрам ЭЗЭНийг дуудав.
4 Түүний анх тахилын ширээ босгосон газар нь тэр байлаа. Тэнд Абрам, ЭЗЭНий нэрийг дуудав.
Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад, тэнд ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгожээ.
Исаак тэнд тахилын ширээ босгож, ЭЗЭНий нэрийг дуудан, тэр газарт майхнаа барьж, зарц нар нь тэнд худаг ухжээ.
Сет бас нэг хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.
ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх.
Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
Танд би талархлын тахилыг өргөж, ЭЗЭНий нэр дээр дуудна.
Тэр намайг чих тавин сонсдог учраас Би амьд байх хугацаандаа дуудах болно.
ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг.
ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй болон Таны сүр жавхлангийн орших газарт хайртай.
Учир нь Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр юм. Би хорон муугийн майхнуудад оршин суухаас Өөрийн Бурханы өргөөний босгон дээр зогсохсон.
Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, хуруугаараа чичлэн, зэрлэг балмад яриагаа боливол,
«Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно.
Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм.
Коринт дахь Бурханы чуулганд, хаа сайгүй бидний Эзэн Есүс Христийн нэрийг дуудагч бүгдтэй хамт ариун хүмүүс болохоор дуудагдан, Христ Есүс дотор ариусгагдсан хүмүүст (Эзэн бол тэднийх болон биднийх юм) илгээв.