Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 12:18 - Ариун Библи 2004

18 Тэгээд Фараон Абрамыг дуудаж —Чи яагаад надад ингэж хандав аа? Чи яагаад түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Тэгэхэд Абрамыг Фараон дуудаж —Чи яаж байгаа юм бэ? Чи юунд түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?

Onani mutuwo Koperani




Эхлэл 12:18
15 Mawu Ofanana  

Чи яагаад түүнийг миний дүү охин гэж хэлсэн юм бэ? Тиймээс түүнийг би эхнэрээ болгож авсан юм. Эхнэр чинь энэ байна, одоо аваад яв гэв.


Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.


Иаков өглөө нь хартал тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд


ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд —Чи яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй —Тэр могой намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.


Лабан Иаковт хандаж —Чи надад мэдэгдэлгүйгээр охидыг минь илдээр барьж авсан олзлогдогсод шиг авч яван юу хийчих нь энэ вэ?


ЭЗЭН —Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над уруу хашхирч байна.


Иосеф тэдэнд хандан —Та нар юунд ийм хэрэг хийв? Над мэт хүн мэргэ төлөг тавьдаг гэдгийг та нар мэдэхгүй юү? гэв.


Тэгэхэд Иоаб хаанд бараалхан —Та юу хийчих нь энэ вэ? Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг буцааж явуулав? Тэр одоо явж одсон билээ.


Мосе Ааронд —Энэ ард түмэн чамайг яаснаас болж чи энэ ард түмний дээр ийм агуу нүгэл авчрав? гэхэд


Хааны зүрх ЭЗЭНий мутарт атгаастай байгаа усны урсгал мэт юм. Тэр хүссэн цагтаа урсгалыг өөрчилдөг.


Иошуа Аханд —Хүү минь, би чамаас гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өгч, Түүнд магтаал өргө. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Үүнийгээ надаас бүү нуу гэлээ.


Та нарын хувьд энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвд” гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ?


Саул Ионатанд —Юу үйлдсэнээ надад өгүүлэгтүн гэхэд Ионатан түүнд хариулан, —Би гартаа байсан таягийн үзүүрээр жаахан зөгийн бал авч, үнэхээр амссан. Би энд байна. Одоо би үхэх ёстой гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa