6 Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар болой.
6 Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар юм.
Тэднээс өөр өөрсдийн хэл яриа, өөрсдийн ургуудын дагуу улс үндэстнээрээ тус тус далайн эрэг орчмын газар нутгаар оршин сууж байжээ.
Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн нутгийг дайран өнгөрнө.
Ноа таван зуун нас насалсны дараа Шем, Хам, Иафетыг төрүүлжээ.
Хөвөгч авдраас гарч ирсэн Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааны эцэг болой.
Канааны эцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад, гадагш гарч, хоёр ахдаа хэлжээ.
Тэд уудам сайхан бэлчээр олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамичууд амьдарч байсан юм.
Израиль ч бас Египетэд ирсэн. Ингэж Иаков Хамын нутагт түр суусан.
Тэд хүмүүсийн дунд Түүний гайхамшигт үйлсийг, Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн.
Тэрээр Хам нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд сүрдмээр зүйлсийг үйлдсэн юм.
Египетийн бүх ууганыг буюу Хамын майхан доторх хүч чадлынх нь охийг цохисон юм.
Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна.
Хүчит эрс урагш жагсан алхахын тулд, морьд оо, өгсөгтүн, тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт жолоод. Тэд бол бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут, мөн нум татдаг, авч явдаг лидичүүд юм.
Перс, Луд ба Пут нь чиний цэрэгт, чиний дайчдын дунд байв. Тэд чиний дотор бамбай, дуулгыг зүүжээ. Тэд чиний сүр жавхланг нэмэв.
Перс, Етиоп болон Пут тэдэнтэй хамт байж, тэд бүгд бамбай, дуулгатай ажээ.