Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 10:5 - Ариун Библи 2004

5 Тэднээс өөр өөрсдийн хэл яриа, өөрсдийн ургуудын дагуу улс үндэстнээрээ тус тус далайн эрэг орчмын газар нутгаар оршин сууж байжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Тэд өөр өөрсдийн хэл яриа, ургуудаараа мөн улс үндэстнээрээ далайн эрэг орчмын газар нутгаар тус тусдаа оршин суужээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 10:5
26 Mawu Ofanana  

Тэдгээр нь ургууд, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэс угсаагаараа Хамын үр удмынхан болой.


Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Пелегийн дүүгийн нэр нь Иоктан болой.


Тэдний угийн бичгүүдийнх нь дагуу улс үндэстнээрээ Ноагийн ургууд юм. Эднээс үер болсноос хойш газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.


Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой.


Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар болой.


Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд хүмүүс тэднээс гарч дэлхий дээгүүр тархсан ажээ.


Хаан Ахашверош газар нутагтаа болон далайн эрэг хавийн нутагтаа ч алба гувчуур оногдуулав.


Таршиш болон арлуудын хаад алба гувчуурыг авчраг. Шеба болон Себагийн хаад бэлэг барих болтугай.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж, далайн эргийн нутагт Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун.


Үзэгтүн, үндэстнүүд бол хувин доторх дусал мэт хийгээд дэнсэн дээрх тоосны ширхэг мэт тооцогддог. Үзэгтүн, Тэр арлуудыг нарийн тоос мэт өргөнө.


Эргийн орнууд үзээд айж, дэлхийн хязгаарууд чичирлээ. Тэд ойртон ирлээ.


ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг газрын хязгаараас магтагтун. Далай уруу орогч болон дотор нь буй та бүхэн, арлууд болон дээр нь оршин суугчид аа.


Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.


Арлууд аа. Намайг сонсогтун. Алс холын хүмүүс ээ, анхаарагтун. Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан. Эхийнхээ дотор байхаас минь Тэр Намайг нэрлэсэн.


Миний үнэн зөв нь ойр байна. Миний аврал гарч ирж байна. Миний мутар ард түмнүүдийг шүүнэ. Эргийн нутгууд Намайг хүлээн, тэд Миний мутрыг горьдон хүлээнэ.


Тэдний хийсэн үйлсийнх нь дагуу Тэр Өөрийн өрсөлдөгчдөд уур хилэн, Өөрийн дайснуудад өшөө хонзон, эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.


Үнэхээр эргийн орнууд Намайг харуулдана. Чиний Бурхан ЭЗЭНий нэр, Израилийн ариун Нэгэний төлөө алс холоос чиний хөвгүүдийг алт, мөнгөтэй нь хамт авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд ирнэ. Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм.


Киттимийн эрэг уруу гатлан оч, Кедар уруу илгээн анхааралтай ажиглаж, үүнтэй адил зүйл болж байсан эсэхийг хар.


Тирийн бүх хаад, Сидоны бүх хаад болон тэнгисээс цааш орших арлуудын хаад,


Эзэн БУРХАН Тирт ийнхүү айлдаж байна. «Шархдагсад ёолж, чиний голд аллага үргэлжилж байхад чиний нурж унах чимээгээр далайн эргүүд чичрэхгүй гэж үү?


Эдүгээ чамайг нуран унах өдөрт далайн эргүүд чичирнэ. Тийм ээ, чиний өнгөрөхийг хараад далайд ойр эрэг газрууд айх болно”».


Дараа нь тэрээр нүүрээ далайн арлууд уруу хандуулж, тэднээс олныг эзлэн авна. Харин нэгэн жанжин нь түүний зэвүүцлийг зогсоож, зэвүүцлийг нь өөрийнх нь эсрэг эргүүлнэ.


ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд өөрсдийнхөө газраас ЭЗЭНд бөхийх болно.


Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед, Адамын хөвгүүдийг хуваах үед Тэрээр Израилийн хөвгүүдийн тоо ёсоор ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa