4 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой.
4 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм.
Тэднээс өөр өөрсдийн хэл яриа, өөрсдийн ургуудын дагуу улс үндэстнээрээ тус тус далайн эрэг орчмын газар нутгаар оршин сууж байжээ.
Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм.
Тирийн тухай зөн. Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун! Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов. Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.
Тэр “Сидоны дарагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй” гэж айлдав.
Бүх төрлийн эд баялгаар дүүрэн байсан учраас Таршиш нь чиний худалдан авагч байсан. Тэд чиний барааг мөнгө, төмөр, цагаан тугалга ба хар тугалгаар худалдан авч байв.
Таршишийн онгоцнууд нь чиний барааг зөөж байв. Чи дүүрч, далайн зүрхэнд ихэд алдаршив.
Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн.
Чиний дарвуул нь Египетийн нэхмэл маалингаар хийгдсэн ба энэ нь чиний ялгах тэмдэг болов. Чиний сүүдрэвч нь Елишагийн арлуудаас авчирсан хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ.
Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг дайрна. Тийм учраас тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн, үйлдлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ.
Гэвч хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж, тэдгээр нь Асшурыг, Еберийг зовооно. Тийнхүү тэд ч бас сүйрнэ гэлээ.