Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 10:19 - Ариун Библи 2004

19 Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл, бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 10:19
29 Mawu Ofanana  

арвадчууд, земарчууд, хаматчуудын өвөг дээдсийг төрүүлжээ. Түүний дараа Канааны ургууд өргөнөөр тархав.


Тэдгээр нь ургууд, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэс угсаагаараа Хамын үр удмынхан болой.


Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебертэй, Белагийн (тэр нь Зоар) хаантай дайтжээ.


Эд бүгдээрээ Сиддимийн хөндийд буюу одоогийн Давст тэнгист цугларцгаав.


Тэгээд ЭЗЭН —Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их болсон бөгөөд тэдний гэм нүгэл маш хүнд ажээ.


Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшин, дараа нь Герарт түр зуур буудаллав.


Абрахамын үед анх өлсгөлөн болсон тэр газарт дахин өлсгөлөн болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелехт хүрч очжээ.


ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохисонд тэд зугтав.


Аса болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг Герар хүртэл хөөв. Етиопчууд ЭЗЭНий өмнө болон Түүний цэргийн өмнө устсан тул маш олон етиопчууд үхэж, тэд дахин сэргээгдээгүй. Иудачууд асар их олзтой харьлаа.


Чи түүнийг орших газарт нь аваачиж чадах уу? Түүний гэрт хүрэх замыг чи мэддэг үү?


Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН Канааны цайзуудыг эвдэх тушаал буулгав.


Сидон оо, далайн цайзууд аа. Ичигтүн гэж далай хэлнэ. “Би хүүхэд төрүүлэх гэж зовоогүй. Би хөвгүүдийг өсгөж, охидыг хүмүүжүүлээгүй” гэж өгүүлэв.


харийн бүх хүмүүс, Уз нутгийн бүх хаад, филистчүүдийн нутгийн бүх хаад (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд),


Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг ирсэн юм.


Хүний хүү Сидоны зүг нүүрээ хандуулан түүний эсрэг эш үзүүл.


Ефраим аа, Би чамайг хэрхэн орхих вэ? Израиль аа, Би чамайг хэрхэн дайсанд тушаах вэ? Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ? Би чамд хэрхэн Зебоим шиг хандах вэ? Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Миний бүхий л энэрэл ноцсон байна.


Харин Эзэний тэнгэр элч Филипт —Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)


Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан Авви хүмүүсийг устгаж, тэдний оронд оршин суужээ).


Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед, Адамын хөвгүүдийг хуваах үед Тэрээр Израилийн хөвгүүдийн тоо ёсоор ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.


Еброн, Рехоб, Хаммон ба Кана болон бүр Их Сидоныг хүртэл үргэлжилж байв.


Самсон Газад ирж, нэгэн янхан эмийг хараад, түүн дээр оров. —


Тэгээд тэдний эсрэг бэхлэн сууж, Газ хүрэх замын дагуух газрын үр жимсийг талхалж, израильчуудад хонь, үхэр, илжиг, амьд амьтан үлдээдэггүй байв.


нөгөө анги нь Бет-хороны замыг чиглэн, гурав дахь анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндийн хязгаар замыг чиглэн гарчээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa