Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 1:11 - Ариун Библи 2004

11 Тэгээд Бурхан —Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулаг! гэсэнд тэр нь ёсоор болжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Ингээд Бурхан —Газар нь ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуултугай! гэж айлдсанд ёсоор болжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 1:11
20 Mawu Ofanana  

Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулав. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.


Бурхан —Газар дэлхий дээрх үрт ургамал, үрт жимсний мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно.


Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно.


ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар хагалах хүн байгаагүй учир хээр талд мод бут хараахан байхгүй, тариалах талбайд ургамал ногоо арай ургаагүй байжээ.


ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн моддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ.


Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд түүний доороос тэр нь гал мэт гарч ирдэг.


Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.


Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн, Газар дэлхийд бороог бэлтгэж, Уулс дээр зүлэг ногоог ургуулдаг.


Учир нь газар дэлхий мөчир нахиа ургуулан, цэцэрлэг дотор нь тарьсан юмсыг ургуулдаг шиг Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно.


Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж, халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно. Харин навчис нь ногоон байж, тэр нь ган гачгийн жилд түгшихгүй, үр жимс гаргахаа ч болихгүй.


Моддын үндсэнд сүх хэдийн зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчуулан, галд хаягдах болно.


Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ?


Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог.


Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж.


Учир нь өөр дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай тэжээлийг ургуулдаг газар нь Бурханаас ерөөл авдаг.


Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг ургуулдаг бил үү? Давстай ус ч цэвэр цэнгэг усыг гаргадаггүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa