16 Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай,
16 Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай,
Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж, —Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно. гэжээ.
Та надад мөн авралын бамбайг өгсөн билээ. Таны тусламж намайг агуу болгов.
Арц модны шатаж буй нүүрстэй Дайчин хүний хурц сум.
Тэрээр бас Өөртөө алах зэвсгүүдийг бэлтгэсэн юм. Тэрээр сумаа галт сум болгодог.
ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд Шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна.
Харин үг чинь “За, за” эсвэл “Үгүй, үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм.
Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм. Учир нь та нар итгэлээрээ бат зогсдог.
Сүнсийг бүү бөхөө.
Харин бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая.