15 амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.
15 Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.
Язгууртны охин минь, шаахай доторх хөл чинь юутай үзэсгэлэнтэй вэ! Ташааны чинь тойрог уран дархны гарын бүтээл болох эрдэнэс мэт аж.
Энх амгаланг тунхаглаж, аз жаргалын сайн мэдээг авчран, авралыг зарлаж, “Чиний Бурхан хаанчилна” гэж Сионд өгүүлэх сайн мэдээг дэлгэрүүлэгчийн хөл нь уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ?
Эзэн БУРХАН бол миний хүч чадал. Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож, намайг өндөр газруудаар минь явуулсан билээ. Найрал дууны удирдагчид, миний утсан хөгжим дээр тоглоход зориулав.
Харин шаахайгаа өмс гээд нэмж —Цамц давхарлаж өмсөөд хэрэггүй гэв.
Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө.
Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? «Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг.
Хаалганы чинь түгжээ хүрэл төмөр болж, амьдрах өдрийн чинь уртад хүч чадал оршино.