1 Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм.
1 Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхдээ дуулгавартай бай. Энэ нь зөв юм.
Иаков эх эцэг хоёрынхоо үгийг дуулгавартай дагаж, Паддан-арам уруу явахыг Есав харж байлаа.
Израиль Иосефт хандаж —Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир! Би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ —Тэгье гэжээ.
Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ холдуулаад, газарт сөгдөн мөргөв.
Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв.
Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн, Тэдэнтэй тэнгэрээс ярьсан. Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг, Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.
Естер Мордехаин тушаасанчлан, үндэс угсаагаа ч, ард түмнээ ч хараахан мэдэгдээгүй байв. Учир нь Естер Мордехаин үгийг, түүний халамжинд байх үеийнх шигээ л дагаж байв.
Тэрээр хүмүүст дуулж “Би нүгэл хийж, зөвийг үгүйсгэсэн бөгөөд энэ нь надад ханамжийг өгсөнгүй.
Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.
Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд Та итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.
ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.
Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс. Эхийнхээ зааврыг бүү огоор.
Төрсөн эцгээ сонс. Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой.
Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байдаг.
Эцгийгээ басамжилж, Эхдээ зэвүүцэгчийн нүдийг хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.
Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь. Эхийнхээ зааж сургасныг бүү огоор.
“Өөрийн хөвгүүдэд дарс ууж болохгүй” гэж тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уудаггүй. Учир нь тэд өөрсдийн эцгийн тушаалыг дагасан юм. Гэвч Би та нарт дахин дахин айлдсан билээ. Гэтэл та нар Намайг сонссонгүй.
Тэгээд Иеремиа рехабуудын гэрт хандан —Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар өөрсдийн эцэг Ионадабын тушаалыг дагаж, түүний бүх тушаалуудыг сахиж, түүний та нарт тушаасан бүхний дагуу үйлдсэн тул
Бид, бидний эхнэрүүд, бидний хөвгүүд болон бидний охид өөрсдийн өвөг эцэг Рехабын хүү Ионадабын бидэнд тушаасан бүгдийн дагуу бүхий л өдрүүдийнхээ турш дарс уухгүй байхаар түүний дуу хоолойг дагасан билээ.
Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго. Гярхай нэгэн эдгээрийг мэдэг. Учир нь ЭЗЭНий замууд зөв юм. Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно.
Та нар хүн нэг бүр өөрийн эх, эцгийг хүндэтгэн, Миний Амралтын өдрийг сахигтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, тэдний үгэнд дуулгавартай байв. Энэ бүхнийг нь Түүний эх зүрх сэтгэлдээ нандигнан хадгалсан юм.
Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.
Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дотор хүлээн авч, та нарын хэрэг байж болох аливаа юманд нь түүнд туслаарай. Учир нь тэр өөрөө олон хүнд, мөн надад ч тусалж байсан.
Тиймээс Хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөвт бөгөөд сайн юм.
Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.
Хэрвээ эцэг эхийнхээ үгийг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хэн нэгэн хүн хүүгээ зодож занчсан ч дуулгаваргүй байвал
Хэрэв хэн нэг бэлэвсэн эмэгтэй үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг юуны өмнө өөрсдийн төрсөн гэр бүлийнхнийг хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай.
Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юмуу
тэр түүнд —Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв.
Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаад хүнсийг аваад, Иессийн тушааснаар явав. Түүнийг хуарангийн тойрогт ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв.