32 Энэ нууц бол агуу билээ. Гэвч би Христ болон чуулганы тухай хэлж байна.
32 Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна.
Учир нь чиний нөхөр бол чамайг Бүтээгч. Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН. Чиний Аврагч бол бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн Израилийн Ариун Нэгэн юм.
Бэр авагч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов.
Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан.
“Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлдэг. Тэр хоёр нэг махан бие болно”.
Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.
Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангайхад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбир.
Ингэснээр тэдний зүрх хайрын дотор холбогдон, Бурханы нууцын жинхэнэ мэдлэг болох Христ уруу аваачдаг бүрэн итгэлт ойлголтоос ирдэг бүх баялагт хүрэн, урамшдаг.
Бурханлаг байдлын нууц нь агуу гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Махан биеэр илчлэгдсэн Тэр нь Сүнс дотор зөвтгөгдсөн, Тэнгэрт элч нарт харагдсан, Үндэстнүүдийн дунд тунхаглагдсан, Ертөнцөд итгэгдсэн, Алдар дотор дээш авагдсан юм.
Үүнчлэн үйлчлэгчид хүндэтгэлтэй хүмүүс байх ёстой. Тэд хоёр хэлтэй биш, дарсанд шунахайрдаггүй, бузар олз ашиг хайдаггүй бөгөөд
Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.