13 Харин бүх зүйлс гэрлээр илчлэгдэхдээ харагддаг.
13 Харин бүх зүйл гэрлээр илчлэгдэхдээ харагддаг.
Чиний эш үзүүлэгчид чиний төлөө хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харсан. Тэд чамайг олзноос гаргахын тулд чиний гэм бурууг дэлгэж тавиагүй, харин тэд чиний төлөө хуурамч болон төөрөлдүүлэх зөнгүүдийг үзэв.
Тэгээд Би түүний нууц амрагуудын нүдэн дээр түүний бузар явдлыг ил гаргах бөгөөд хэн ч түүнийг Миний мутраас аврахгүй.
Би Израилийг эмчлэх үед Ефраимын хууль бус байдлууд болон Самарийн хорон муу үйлдлүүд ил гаргагдана. Учир нь тэд хуурамчаар үйлджээ. Хулгайч дотогшоо орж, танхайчууд гадна талд дээрэм хийнэ.
Би Түүний эсрэг нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, миний төлөө шударга ёсыг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Тэр намайг гэрэлд гаргана. Тэгээд би Түүний зөв шударгыг харах болно.
Иймд та нар тогтоосон цагаас өмнө Эзэнийг иртэл юуг ч битгий шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.
Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм.
Харин Тэр тэнгэр элч нарын алинд нь хэзээ “Дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл Миний баруун гарт залрагтун” гэж айлдсан бэ?