Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ефес 4:25 - Ариун Библи 2004

25 Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

25 Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм.

Onani mutuwo Koperani




Ефес 4:25
42 Mawu Ofanana  

Хөгшин эш үзүүлэгч түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай” гэсэн юм гэв. Гэвч тэрээр худал ярив.


Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч.


Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж, Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн.


Чи сайнаас илүүгээр бузар мууг хайрладаг Үнэнийг ярихаасаа илүүгээр худлыг хайрладаг. Села


Худал заргаас хол байж, гэмгүй эсвэл зөвт хүнийг бүү ал. Учир нь Би гэмтэнг зөвтгөн цагаатгахгүй.


Үнэнийг ярьдаг хүн зөв юмыг хэлж буй хэрэг. Харин хуурамч гэрчлэлд заль мэх байдаг.


Үнэнч ам мөнх настай бол худалч хэл агшин зуурын настай.


Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг бол Итгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг.


Худалч хэлээр эрдэнэсийг олж авах явдал нь Нүүгээд өнгөрөх үүл ба үхлийн занга мэт буюу.


Шалтгаангүйгээр хөршийнхөө эсрэг гэрчилж болохгүй. Уруулаараа бүү мэхэл.


Эдгээр нь гэвээс Ихэмсэг харц, Худалч хэл, Гэм зэмгүй цусыг урсгагч гар,


Учир юу хэмээвэл миний ам үнэнийг өгүүлдэг. Харин хорон санааг миний уруул жигшдэг билээ.


“Үнэхээр тэд бол Миний ард түмэн бөгөөд худал хуурмагаар хандахгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдав. Тэгээд Тэр тэдний Аврагч болов.


Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс, сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.


Энд хараал, заль мэх, аллага, хулгай ба садар самуун байна. Тэд хүчирхийллийг хөлсөлж байна. Ингэснээр цус урсгалт цус урсгалтыг дагалдах юм.


Та нар хулгай бүү хий. Хуурамчаар бүү үйлд. Бие биеэ бүү хуур.


Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үнэнийг хэл. Үнэнээр шүүгтүн. Шүүлт нь та нарын дааман хаалгануудад амар амгалангийн төлөө байг.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла”.


Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм.


бид олуулаа Христ дотор нэг бие болой. Харин хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм.


Талх нэг тул бид олуулаа ч нэг бие байна. Учир нь бид бүгдээрээ нэг талхнаас хуваалцдаг.


Хэрэв би түүнд та нарыг ямар нэгэн байдлаар магтсан байлаа ч би ичээгүй. Харин бид та нарт бүхнийг үнэнээр хэлсэн шиг түүнчлэн бидний сайрхал Титийн өмнө үнэн болов.


харин хайр дотор үнэнийг ярин, тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой.


чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар тайлж,


Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг.


Яагаад гэвэл бид Түүний биеийн эрхтнүүд юм.


Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун.


Бие биедээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлж,


садар самуун хүмүүс, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүний хулгайч нар, худалч хүмүүс, тангаргаасаа няцагч хүмүүс болон эрүүл сургаалын эсрэг байгч алив бүхэнд зориулагджээ.


Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж,


Өөрсдийнх нь эш үзүүлэгч болох тэдний нэгэн хүн “Кретчүүд үргэлж худал ярьдаг хүмүүс, бузар араатнууд, залхуу ховдгууд юм” гэж хэлжээ.


Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм.


Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэмж агуу үүлтэй тул аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.


Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх л үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай.


Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр гаргах явдал, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж,


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.


Гадна талд нь ноход, мэргэ төлөгчид, завхай хүмүүс, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Самсон түүнд —Хэрэв тэд хэрэглэж байгаагүй цоо шинэ олсоор намайг чанга хүлбэл би дорой болж, жирийн хүний адил болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa