Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Ефес 2:10 - Ариун Библи 2004

10 Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.

Onani mutuwo Koperani




Ефес 2:10
58 Mawu Ofanana  

ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.


Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй. Тэд Түүний замаар явдаг.


ЭЗЭН надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ. Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл мөнхийн юм. Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч.


Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, Миний дотор зөв сүнсийг шинэчлээч.


Миний хүмүүс Намайг сонсож, Израиль Миний замаар явсан ч болоосой!


Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг ерөөж, “Миний ард түмэн болох Египет, Миний мутрын бүтээл болох Ассири, Миний өв залгамжлал болох Израиль ерөөлтэй” гэж айлдав.


Харин Миний мутрын бүтээл болох хүүхдүүдээ тэр өөрийнхөө дотор харахдаа, тэд Миний нэрийг нандигнана. Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан, Израилийн Бурханы аймшиг дотор зогсоно.


Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана.


Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж, буй болгож, хийсэн юм”.


“Иаков оо, эдгээрийг санагтун. Израиль аа. Учир нь чи Миний боол. Би чамайг бүтээсэн. Чи Миний боол. Израиль аа, Би чамайг мартахгүй.


Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир, Миний мутрын бүтээл юм.


Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм. Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.


“Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.


Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.


Харин үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл уруу ирдэг гэлээ.


Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар чуулган босгон байгуулагдаж, амар тайван байлаа. Ингэхдээ Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр байв.


Иоппад Табита (грекээр орчуулбал, Доркас) гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн байжээ.


Тиймд эдүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй.


Тэр Өөрийнхөө Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм.


Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариалангийн талбай, Бурханы барилга мөн.


Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна.


Эдүгээ биднийг энэхүү зорилгын төлөө бэлдсэн нь бидэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн Бурхан мөн.


Бурхан бүх нигүүлслийг та нарт бялхаах чадалтай. Тийнхүү та нар үргэлж юм бүхэнд бүрэн хангалуун байдалтай байж, алив сайн үйлд элбэг баян байх болно.


Учир нь хөвч хөндөх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм.


Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул би [Ефест байгаа] болон Христ Есүс доторх итгэмжит, ариун хүмүүст илгээв.


Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэм зэмгүй байлгахын тулд Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон, хайраараа


Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.


Тэр Өөрийнхөө дотор мөнөөх хоёрыг нэг шинэ хүн болгохын тулд зарлиг доторх тушаалуудын Хуулийг хүчингүй болгожээ. Ингэж энх тайвныг тогтоогоод,


Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан.


Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан


Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая.


зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс.


Тэнэг мунхаг хүмүүс ээ! Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу? Тэр чамайг худалдаж авсан Эцэг чинь биш үү? Тэр чамайг бүтээж, бий болгосон.


ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд. Тэгвэл та нар амьдарч, сайн сайхан яван, өөрсдийн эзэмших газар нутагт урт наслах болно.


Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна.


Учир нь Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм.


мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр дүн гарган, Бурханы жинхэнэ мэдлэгээр өсөж,


шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу үнэн мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм.


зүрхийг тань аливаа сайн ажил үйлс хийгээд үг дотор тайтгаруулж, бататгах болтугай.


харин Бурханаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн.


сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн, танихгүй хүмүүст зочломтгой байж, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсон хүмүүст тусламж үзүүлсэн ба аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх учиртай.


Үүнтэй адил сайн үйлс нь илэрхий юм. Сайн бус үйлс нь далдлагдаж чадахгүй юм.


Сайныг үйлдэж, сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай хэмээн тэдэнд тушаа.


Иймд хэрэв хүн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэвэл, тэр хүн хүндэтгэлд зориулсан ариусгагдсан, Эзэндээ нийцсэн бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно.


Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм.


Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон харуул. Ингэхдээ сургаал дотор ялзраагүй байж, хүндлэлтэй байн,


Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн,


Мөн манайхан өөрсдөө үр дүнгүй байхгүйн тулд зайлшгүй хэрэгцээг хангаж, сайн үйлсийг хичээнгүйлэн хийхэд суралцаг.


Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлсийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн хүмүүс сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Ингэх нь сайн бөгөөд хүмүүст тустай.


Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя.


Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.


Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно.


Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.


Түүний дотор оршдог гэж ярьдаг нэгэн Түүний хэрхэн явсанчлан өөрөө бас тийн явдаг байх ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa