12 Ингэснээр Христэд анхлан найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм.
12 Ингэснээр Христэд анх түрүүнд найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм.
Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж, Чи замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!
Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.
Үзэгтүн, Бурхан бол миний аврал. Би итгэн, айхгүй. ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болов”
Би Өөрөөрөө тангарагласан. Миний амнаас үнэн зөв дотор үг гардаг бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс Надад өвдөг бүхэн сөхөрч, хэл бүр тангараглана.
ЭЗЭНий дотор Израилийн бүх үрс зөвтгөгдөж, алдаршина.
Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Түүний дуудагдах нэр нь «ЭЗЭН бол бидний зөв шударга» юм”.
Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ.
Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.
нь Христ Есүс дотор бидэнд хандсан энэрлээр Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм.
алдар нь чуулган дотор, Христ Есүс дотор бүх үеийнхэнд үеийн үед байх болтугай. Амен.
Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархлаа өргөх ёстой. Яагаад гэвэл Бурхан та нарыг үнэн доторх итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ.
Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог. Гэхдээ би ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулсан зүйлээ тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэлтэй байна.
Тэр Өөрийн хүслээр биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.
Та нар Түүгээр дамжуулан Бурханд итгэгчид юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр та нарын итгэл ба найдвар Бурханд байх юм.