9 ЭЗЭН бас дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, Бэрх цагийн бэхлэлт болно.
9 ЭЗЭН бол дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, Бэрх цагийн бэхлэлт болно.
Тэгээд ойн модод ЭЗЭНий өмнө баярлан дуулах болно. Учир нь ЭЗЭН дэлхийг шүүхээр ирж байна.
Өстний эсрэг бидэнд туслаач, Учир нь хүнээр авруулах нь хоосон юм.
Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.
ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад минь, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм.
Зовлонгийн өдөр ЭЗЭН чамд хариулах болтугай! Иаковын Бурханы нэр чамайг өндөрт байлгах болтугай!
Та бол миний хоргодох газар, Та намайг зовлон бэрхшээлээс хамгаалдаг. Та намайг авралын дуугаар хүрээлүүлдэг. Села
Харин зөв шударга хүний аврал ЭЗЭНээс ирдэг. Тэрээр бэрх цагт тэдний хүч чадал юм.
Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм.
Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм. Села
Түүний орднуудад Бурхан Өөрийгөө хүчит цайз хэмээн таниулсан.
Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно”.
Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ. Түүний өмнө зүрхээ нээ. Бурхан бидэнд хоргодох газар юм. Села
Бурхан, Таныг ард түмнүүд магтаг. Бүх ард түмнүүд Таныг магтаг.
Хорон муу хүний бузар мууг төгсгөж, Харин зөв шударга хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан зүрх болон оюун бодлыг шалгадаг юм.
Үндэстнүүдийн дунд “ЭЗЭН захирдаг. Үнэхээр ертөнц бат бэх тогтоогдсон бөгөөд ганхахгүй. Тэрээр хүмүүсийг шударга ёсоор шүүнэ” гэж хэл.
Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.
ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд Шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна.
Хүн бүр салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно.
Дараа нь Тэр ариун газар болно. Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлэх хад, Иерусалимын оршин суугчдын урхи болон занга болно.
ЭЗЭН бол сайн. Гай зовлонгийн өдөр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэр мэддэг.
Иерусалим аа, Иерусалим аа, өөрт нь илгээгдэгсдийг чулуудан, эш үзүүлэгчдийг алдаг хот оо! Тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэгчлэн Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн их хүсэв. Гэтэл та нар хүссэнгүй.
Мөнхийн Бурхан бол орших газар. Түүний мөнхийн мутар доор чинь байна. Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж, “Устга” хэмээн айлдсан.
Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.