2 Та Өөрийн ард түмний гэм бурууг уучилсан. Та тэдний бүх нүглийг далдалсан. Села
2 Та ард түмнийхээ хилэнцийг уучилсан. Та бүх нүглийг нь далдалсан. Села
“Персийн хаан Кореш ийнхүү өгүүлж байна. «Тэнгэрийн Бурхан, ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалыг өгөөд, Иуда дахь Иерусалимд Түүнд өргөө барихыг даалгав.
ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед Бид зүүдэлж байгаа хүмүүс шиг байсан билээ.
Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд Нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ!
Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй. Тэр Өөрийн уурыг олонтаа барьж, Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй.
Тэдгээр өдрүүдэд болон тэр цагт Израилийн гэм бурууг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг ч хайх боловч тэд олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Гэмийг уучилдаг, Өөрийн өвийн үлдэгсдийн тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүй Тантай адил Бурхан хэн юм бэ? Тэр хувиршгүй хайранд баясдаг тул уур хилэнгээ мөнхөд хадгалдаггүй.
Би залбиран гуйя, Та энэ ард түмнийг Египетээс одоог хүртэл уучилсаар ирсэн шигээ Өөрийн хайр энэрлийн аугаа байдлын дагуу энэ ард түмний хууль бус явдлыг уучлаач гэлээ.
Итгэсэн хүн бүр Мосегийн хуулиар зөвтгөгдөж чадаагүй тэр бүхнээсээ Түүгээр зөвтгөгдөх болно.
Та нар гэм нүглүүд болон махан биеийн хөвч хөндөх ёслолоосоо болж үхсэн байхад Тэр бидний бүх гэм нүглийг уучлаад, та нарыг Түүнтэй хамт амьд болгосон бөгөөд