Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 83:4 - Ариун Библи 2004

4 Тэд “Израилийн нэр дахин дурсагдахгүйн тулд Очиж, тэднийг үндэстнээр нь арчиж, үгүй болгоцгооё” гэцгээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Тэд “Израилийн нэр ахин дурсагдахгүйн тулд Очиж, тэднийг үндэстнээр нь арчицгаая” гэв.

Onani mutuwo Koperani




Дуулал 83:4
14 Mawu Ofanana  

Тэр өөрийн ах дүүс ба Самарийн баячуудыг байхад —Эдгээр дорой иудейчүүд юу хийж байна вэ? Тэд өөрсдийн төлөө үүнийг сэргээн босгох гэж байгаа юм уу? Тэд тахил өргөж чадах уу? Тэд өдрийн дотор дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан нэгнээс чулуунуудыг сэргээж чадна гэж үү? гэв.


Тэд зүрхэндээ “Тэднийг бүрэн устгацгаая” гэв. Тэд газар нутаг дахь Бурханы бүх хурлын газруудыг шатаажээ.


Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олон болж, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлж, бидний эсрэг байлдаж, энэ газраас гарах болно гэв.


Тэднийг Үхэгсдийн орон мэт амьдаар нь, Бас нүхэнд унагсад мэт бүхлээр нь залгицгаая.


Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. Тэд “Түүний нэрийг дахин дурсуулахгүйн тулд модыг үр жимстэй нь хамт устгаж, түүнийг амьдрагсдын нутгаас тасалъя” гэж миний эсрэг хуйвалдаан зохиосныг би мэдээгүй байлаа.


“Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол, Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно. Та нарын араас илд дагах болно.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр өдөр чиний оюун ухаанд бодлууд төрж, чи хорон муу төлөвлөгөө сэднэ.


Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг ярьж, Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дийлэх болно. Тэрээр цаг үе болон хуульд өөрчлөлт оруулахыг оролдох болно. Ариун хүмүүс нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш түүний гарт тушаагдана.


Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээв.


Иошуа болон Израилийн эсрэг дайтахаар тэд хамтдаа цуглаж үгсэн нийлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa