1 Өө, Бурхан, бүү дуугүй байгаач. Өө, Бурхан, бүү дуугүй байгаач, бүү нам жим болооч.
1 Аяа Бурхан, бүү дуугүй байгаач Аяа Бурхан, бүү нам жим болооч, Бүү амгалан байгаач.
ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна. Хад минь, чихээ бүү бөглөөч. Учир нь хэрэв Та дуугүй байвал Би нүх уруу унадаг хүмүүсийн адил болно.
ЭЗЭН, Та үүнийг харсан билээ. Бүү дуугүй байгаач. Эзэн, надаас бүү хол байгаач.
Эзэн, босооч. Юунд Та унтана вэ? Сэрээч, биднийг бүү мөнхөд орхиоч.
Хүчит Нэгэн, Бурхан, ЭЗЭН айлдаж, Нар мандахаас жаргах хүртэлх газар дэлхийг дуудсан.
Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг. Түүний урд талд гал шатаж, Эргэн тойронд нь салхи шуурга шуурна.
Би удаан хугацааны турш дуугаа хурааж, биеэ барьлаа. Төрөх гэж байгаа эмэгтэй мэт би хашхирч, амаа ангайлган, бахардах болно.