8 Бурхан, босож, дэлхийг шүүгээч! Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.
8 Бурхан, босоод дэлхийг шүүгээч! Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.
Та босож, Сионыг өрөвдөнө. Учир нь түүнийг нигүүлсэх цаг одоо ирлээ, Тогтоосон цаг ирлээ.
ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.
Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө.
Учир нь хаанчлал бол ЭЗЭНийх. Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг.
Босооч, бидэнд тусалж, Өөрийн хайр энэрлийн төлөө биднийг авраач.
ЭЗЭН, ууран дотроо босооч. Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч, Миний төлөө босооч. Та шийтгэлийг товлосон билээ.
Учир нь хүний уур хилэн Таныг магтах болно. Уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.
Дэлхийн Шүүгч ээ, босож, Бардамнагчдад нөхөн төлөөч.
Учир нь Тэр ирж байна, Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг Өөрийн итгэлтэй байдлаар шүүнэ.
Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь! Хүчээ ав! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тастаж, лууг цоо хатгасан нь Та бус уу?
Энэ газраас бурханлаг хүн устжээ. Хүмүүсийн дунд цэх шударга хүн алга. Тэд бүгдээрээ цус урсгах гэж бүгдэг. Хүн бүр нөгөөгөө тороор агнадаг.
Харин миний хувьд, би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурханыг хүлээнэ. Миний Бурхан намайг сонсох болно.
Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Миний шатаж буй бүх уурыг, Миний зэвүүцлийг тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.
Долоо дахь тэнгэр элч бүрээгээ таттал, тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.