9 Та нарын дунд гаднын бурхан бүү байг. Та нар харийн бурханд бүү мөргө.
9 Дунд чинь гаднын бурхан бүү байг. Харийн бурханд бүү мөргө, та нар.
Микаиа —Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний хажуугаар баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.
Хэрэв бид өөрсдийн Бурханы нэрийг мартсан, Эсвэл гараа харийн бурхан уруу сунгасан бол
“Сонсогтун, Миний хүмүүс ээ, би ярих болно. Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ. Би бол Бурхан, чиний Бурхан билээ.
Тэр —Хэрэв та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөвийг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, Түүний бүх тогтоолыг сахивал, Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би бол та нарыг эдгээгч билээ гэв.
Чих тавин миний дууг чагнаач. Сонс, миний үгийг чагнаач.
Зарлан хэлж, аварсан, тунхагласан нь Би билээ. Та нарын дунд ямар ч харийн бурхад байхгүй. Иймээс та нар Миний гэрч мөн” гэж ЭЗЭН айлдаж байна. “Би бол Бурхан.
Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Учир нь ЭЗЭНд энэ газрын оршин суугчдын эсрэг зарга байна. Яагаад гэвэл энэ газарт итгэмжит байдал, энэрэл, эсвэл Бурханыг мэдэх мэдлэг алга.
Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.
ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан ба Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байсангүй.
Та нар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмнүүдийн бурхдаас алиныг нь ч бүү дага.