Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 81:7 - Ариун Библи 2004

7 Чи зовлон бэрхшээл дотроо хашхирсан бөгөөд Би чамайг аварсан. Би аянгын дууны нууц газраас чамд хариу өгсөн. Би чамайг Мерибагийн усны дэргэд туршсан. Села

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Зовлон шаналан дотор Чи хашхирсан бөгөөд Би чамайг мултруулав. Аянгын нууц газраас чамд хариу өгч Чамайг Мерибагийн усны дэргэд Би туршсан. Села

Onani mutuwo Koperani




Дуулал 81:7
16 Mawu Ofanana  

Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно”.


Фараон ойртон ирэхэд өөрсдийнх нь хойноос египетчүүдийн хөөж явааг Израилийн хөвгүүд харав. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭН уруу хандан хашхирцгаав.


Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргүүдийг үзээд, тэднийг самууралд оруулав.


Дараа нь бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав.


Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв.


Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Бурхан ЭЗЭН байна.


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


ЭЗЭН тунхаглаж байна “Тийм учраас үзэгтүн, «Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэгдэхгүй,


Энэ ус нь Мерибагийн ус байжээ. Учир нь тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй мэтгэлцсэн бөгөөд Тэрээр тэдний дунд Өөрийн ариун болохыг нотолсон билээ.


Аарон өөрийн ард олон уруу аваачигдах болно. Учир нь та нар Мерибагийн усны дэргэд Миний тушаалын эсрэг тэрсэлсэн учраас Израилийн хөвгүүдэд Миний өгөх нутагт тэрээр орохгүй.


Левийн тухай тэр хэлэв. —Таны Туммим, Таны Урим нь Таны бурханлаг хүнд байх болтугай. Та түүнийг Массад туршиж, Мерибагийн усны дэргэд түүнтэй маргалдсан билээ.


“Би бол чамайг боолчлолын гэрээс Египетийн нутгаас гаргаж авсан чиний Бурхан ЭЗЭН байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa