6 “Би түүний мөрнөөс ачааг буулгаж, Түүний гарыг сагснаас чөлөөлсөн.
6 “Би мөрнөөс нь ачааг буулгаж, Гарыг нь сагснаас чөлөөлөв.
Эдгээр нь ваарчид бөгөөд хааны албыг залгуулан, хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм.
Израиль Египетээс, Иаковын гэр харь хэлтэй хүмүүсийн дундаас гарахад
Тийшээ овгууд, ЭЗЭНий овгууд ЭЗЭНий нэрд талархал өргөхөөр Израилийн тогтоолын дагуу очдог юм.
Хонины хашаанд хэвтэх үедээ та нар Мөнгөөр бүрсэн тагтааны жигүүр, Шижир алтаар бүрсэн өд нь мэт байдаг.
Тэдэнд оноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов.
Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу шийтгэлүүдээр Би та нарыг аварна.
Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж, буулга нь эвдэрнэ.
Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга, мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ.
Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.