9 Цөлийн нүүдэлчид түүний өмнө бөхийж, Түүний дайснууд тоос шороог долоох болтугай.
9 Цөлд суугчид түүний өмнө бөхийж, Дайснууд нь тоос шороог долоог!
ЭЗЭН Бурхан тэр могойд хандаж, —Чи ийм хэрэг хийсэн учир Хамаг мал адгуус хийгээд Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдсан болой. Чи хэвлийгээрээ мөлхөж, Насан туршдаа тоос шороо идэх болно.
мөн Баалатыг, Иуда газрын элсэн цөл дэх Тамарыг,
ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу” гэдэг.
Тэрээр үндэстнүүдийн дунд шүүж, Хүүрээр дүүргэн, Өргөн уудам орны дээрх тэргүүн хүмүүсийг бут цохино.
Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн”.
Дэлхийн баян чинээлэг хүн бүхэн идэж, хүндэтгэн мөргөх болно. Шороон доор орогч бүхэн, Өөрсдийн сэтгэлийг амьд хадгалж чаддаггүй бүхэн ч Түүний өмнө сөгдөнө.
Хаад чиний тэжээгчид, гүнжүүд нь чиний өрлөг эх болж, чиний өмнө нүүрээ газарт хүртэл бөхийн, хөлийн чинь тоосыг долооно. Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй.
Тэд могой мэт, газрын хэвлээр явагчид мэт шороо долооно. Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ. Тэд бидний Бурхан ЭЗЭН уруу айдастайгаар ирнэ. Таны өмнө тэд айх болно.
Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй миний дайснуудыг нааш авчирч, миний өмнө тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.