Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 72:2 - Ариун Библи 2004

2 Тэр Таны хүмүүсийг зөв шударгаар, Таны үгээгүйчүүдийг шударга ёсоор шүүх болтугай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Тэр Таны ард түмнийг зөв шударгаар, Таны үгээгүйчүүдийг шударга ёсоор шүүг.

Onani mutuwo Koperani




Дуулал 72:2
18 Mawu Ofanana  

Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад өгүүлэв. “Бурханаас айн эмээж, зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь


Таныг хайрлан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв шударгаар засаглуулахын тулд тэрээр таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.


Бүх Израиль хүмүүс хааны шийдвэрлэсэн шүүлтийн талаар сонсоод, шүүлтийг удирдан явуулахын тулд Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.


Миний хүү Соломонд бүрэн төгс зүрх сэтгэлийг өгч, Таны тушаалууд, гэрчлэлүүд болон зарлигуудыг сахиулан, тэр бүгдийг үйлдүүлж, миний бэлтгэсэн зүйлсээр сүмийг бариулаач хэмээв.


Тэрээр язгууртнуудад долигонолгүй, баянг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд Түүний мутрын бүтээл билээ.


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.


Хэрэв хаан ядуусыг шударгаар шүүх аваас хаан ширээ нь мөнхөд тогтоно.


Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан, ноёд нь шударгаар захирна.


Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болох юм.


Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ.


«Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөв шударга Мөчрийг гаргана. Тэрээр газар дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг гүйцэтгэх болно.


«Би гээгдсэнийг хайж, тараагдсаныг буцааж, гэмтсэнийг боох бөгөөд өвчтэйг нь тэнхрүүлэх болно. Харин тарган болон тэнхлүүнийг нь Би устгах болно. Би тэднийг шүүлтээр тэжээнэ.


Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa