7 Тоо томшгүй хүмүүсээр Та Өөрийгөө хүрээлүүлж, Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач.
7 Үндэстэн хотол түмнээр Өөрийгөө Та хүрээлүүлж, Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач.
Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловч Дорд хүнийг харж ханддаг, Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм.
Миний Бурхан, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар, Миний хэргийн төлөө босооч.
Бурхан, намайг зөвтгөж, Бурхангүй үндэстний эсрэг миний хэргийг дэмжээч. Хуурмаг, шударга бус хүнээс намайг авраач.
Таны шүүлтээс болж Сион Уулыг баярлуулж, Иудагийн охидыг баясуулаач.
Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан, Та бүх үндэстнүүдийг шийтгэхээр босооч. Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч. Села
Их усны нүргээн шуугианаас, Далайн хүчит давалгаануудаас ч Өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.
Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. “Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.
Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.
Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ.