Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 7:6 - Ариун Библи 2004

6 ЭЗЭН, ууран дотроо босооч. Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч, Миний төлөө босооч. Та шийтгэлийг товлосон билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 ЭЗЭН, ууран дотроо босооч. Өстнүүдийн минь хилэнгийн эсрэг Өөрийгөө Та өргөөч. Та шийтгэлийг товлосон билээ.

Onani mutuwo Koperani




Дуулал 7:6
21 Mawu Ofanana  

Абсалом болон Израилийн хамаг ардууд —Архет хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.


ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө Зөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг.


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.


Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ. Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөд Таны баруун мутар намайг аварна.


Учир нь дайсан сэтгэлийг минь хавчжээ. Тэр миний амийг газарт нухчжээ. Тэр намайг аль эрт үхсэн хүмүүс шиг Харанхуй газруудад суулгасан.


ЭЗЭН, босооч! Бурхан минь ээ, намайг авраач! Миний бүх дайсны шанаа уруу Та дэлссэн. Хорон муу хүний шүдийг Та хэмхэлсэн.


ЭЗЭН, надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч. Надтай тулалдагчидтай тулалдаач.


Миний Бурхан, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар, Миний хэргийн төлөө босооч.


Эзэн, босооч. Юунд Та унтана вэ? Сэрээч, биднийг бүү мөнхөд орхиоч.


Босооч, бидэнд тусалж, Өөрийн хайр энэрлийн төлөө биднийг авраач.


Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан, Та бүх үндэстнүүдийг шийтгэхээр босооч. Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч. Села


ЭЗЭН, хүн зүүднээсээ сэрдэг шиг Та тэднийг сэрээн, дүр төрхийг нь ч үл ойшооно.


Өөрийнхөө алхааг үүрдийн нуранги уруу эргүүлээч. Дайсан ариун газар доторх бүхнийг бусниулсан.


Дараа нь Эзэн нойрноос мэт, Дарсанд согтуурсан дайчин эр мэт сэржээ.


ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, хүмүүсийг шүүхээр зогслоо.


“Одоо Би босно” гэж ЭЗЭН айлдаж байна. “Одоо Би өргөмжлөгдөнө. Одоо Би өргөгдөнө.


Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач” гэв.


Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь! Хүчээ ав! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тастаж, лууг цоо хатгасан нь Та бус уу?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa