Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 7:5 - Ариун Библи 2004

5 Дайсан минь намайг мөшгөн бариг. Тэрээр амийг минь газарт гишгэлэн, Алдрыг минь тоос шороонд унагааг. Села

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Дайсан минь намайг мөшгөн бариг. Амийг минь тэрээр газарт гишгэлэн Алдрыг минь тоос шороонд унагааг. Села

Onani mutuwo Koperani




Дуулал 7:5
17 Mawu Ofanana  

Би арьсан дээгүүрээ таар оёж, эврээ шороонд шаав.


Олон хүн миний тухай “Түүнд Бурханы аврал үгүй” гэдэг. Села


Танаар бид өөрсдийн өстнүүдийг эргүүлэн шахна. Таны нэрээр бидний эсрэг босогчдыг бид гишгэчнэ.


Харин хүн агуу хүндэтгэл дотроо үлдэхгүй. Тэрээр мөхдөг адгуустай адил юм.


Бурханаар дамжуулаад бид зоригтой байх бөгөөд Бидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ.


Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг, Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, дээрэмдсэн зүйлийг олзлон, тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


“Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд, ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж, уурлан тэднийг дэвсэлсэн. Тэдний шүүс нь Миний дээл уруу үсэрч, Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ.


Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.


Өөрийн ард түмний аврал болон тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ. Бузар муугийн гэрийн тэргүүнийг Та цохин, гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо. Села


Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих хүчит эрс мэт байна. Тэд дайтах болно. Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна. Морьтонгууд гутамшиг болно.


Та нар хилэнцэтнийг гишгэлнэ. Учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Эцэг минь, миний гарт байгаа өөрийнхөө дээлийн хормойг сайн харагтун. Учир нь би таны дээлийн хормойг огтолж авсан боловч таныг алаагүй энэ зүйлээр надад хорон санаа, тэрслэх байдал байхгүй бөгөөд би танд нүгэл үйлдээгүй гэдгийг лавтай мэдэгтүн. Тийм атал та миний амийг авахаар эрж байна.


Чи надад сайныг үйлдэж байсныг, мөн ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй гэдгээ өнөөдөр надад мэдүүллээ.


Харагтун, чи заавал хаан болж, чиний гарт л Израилийн хаанчлал тогтоно гэдгийг би лавтай мэднэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa