2 Эс тэгвэл чөлөөлөх хүнгүйд намайг чирэн, тэрээр арслан мэт намайг урж тастчина.
2 Эс тэгвээс арслан мэт Тэд намайг тасчиж, Аврах хүнгүйд тэд намайг чирнэ.
Шивэгчин тань хоёр хүүтэй байсан. Гэвч тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэр хоёрыг салгах хүн нэг ч байгаагүй учир нэг нь нөгөөгөө цохиж алав.
Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм. Гэвч Таны мутраас гарах аврал алга.
Арслан нүхэндээ мяраадаг шиг тэрээр нууц газруудад хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг барихаар хүлээн хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг өөрийн торонд оруулж барьдаг билээ.
ЭЗЭН дотор би хоргоддог. Та нар сэтгэлд минь хандан “Өөрийн уул уруу шувуу шиг зугт” гэж яаж хэлж чадаж байна аа!
Намайг хамгаалаач Бурхан, Учир нь би Таны дотор хоргоддог.
Тэрээр олзоо тастчин хаяхыг хүсдэг арслан мэт, Нууц газруудад гэтдэг залуу арслан мэт юм.
Хуу татахаар архиран байгаа арслан шиг Тэд над уруу амаа том ангайлгадаг.
Над уруу чихээ ойртуулж, Намайг хурдан авраач. Миний хувьд хүчний хад, намайг аврах бэхлэлт болооч.
Харин намайг бүдэрсэнд тэд баярлан хамтран цуглав. Миний мэддэггүй байсан довтлогчид миний эсрэг цуглаж, Зогсоо зайгүй намайг гүжирдсэн.
Бурханыг мартагч та нар аа, одоо үүнийг бодогтун, Эс тэгвэл Би тастчин хаях бөгөөд та нарыг аврах хүн үгүй байна.
Гэм буруу үйлдэгчдээс намайг чөлөөлж, Цус урсгадаг хүмүүсээс намайг авраач.
Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловч Таалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.
Өглөө болтол би тэвчивч, Тэр миний бүх ясыг арслан мэт хэмхчинэ. Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.
Гадын тухай тэр хэлэв. —Гадыг агуу том болгогч нь ерөөлтэй еэ! Гад эм арслан шиг хэвтэж гар болон толгойн оройг урна.
Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дамжуулан дэлгэрүүлж бүх харь үндэстэнд сонсгохын тулд намайг тэнхрүүлэв. Би арслангийн амнаас аврагдлаа.
Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.
Тэр хот Сидоноос алс хол оршдог бөгөөд тэд хэн нэгэнтэй харилцаа байхгүй учир тэднийг аврах хүн ганц ч байсангүй. Тэр хот Бет-рехобын ойролцоо хөндийд байв. Тэд хотыг сэргээн босгож, тэндээ суурьшив.