8 Би ах дүүстээ харийн хүн болж, Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.
Өөрийн бүх өстнөөс болж би Ялангуяа хөршүүдийнхээ дунд доромжлол, Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон. Замд таарсан хүмүүс надаас зайлсхийдэг.
Миний хайртай хүмүүс хийгээд миний найз нөхөд Гамшгаас минь зугтдаг. Хамаатан саднууд минь ч холуур зогсдог.
Өө, ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон, Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн алхам бүрийг доромжилсон.
ЭЗЭН мөнхөд магтагдах болтугай! Амен, Амен.
Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.
Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.
Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов.
Та бол мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, миний өмнөөс хавчигчдаас минь өшөө аваач. Өөрийн тэсвэр тэвчээрээ харгалзан намайг бүү зайлуулаач. Таны төлөө би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.
Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тул болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав.
Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй.
Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй байжээ.
Түүний том ах Елиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан, —Чи яах гэж наашаа ирэв? Талд байгаа хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? хэмээн загнав.