11 Намайг тааран хувцас өмсөхөд, Би тэдний хувьд, сургамж яриа болсон.
11 Тааран хувцас өмсөөд Ёгт үг болов би тэдэнд.
Би тэдэнд өгсөн газар нутгаас, Өөрийн нэрийн төлөө ариусган тусгаарласан өргөөнөөс Израилийг таслан хаяж, мэлмийнээсээ зайлуулна. Израиль бүх ард түмнүүдийн дунд сургамж жишээ болно.
Гэвч Тэр намайг хүмүүсийн зүйр үг болгосон бөгөөд хүмүүст хараал болсон нэгэн бол би юм.
Мацаг барьснаас болж өвдөг минь сулран, Махан бие минь ч өөхгүйгээр эцэж ядарлаа.
ЭЗЭН Амозын хүү Исаиагаар дамжуулан ярих үед —Явж биеэсээ таараа, хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдсанд, Исаиа тийн үйлдэж шалдан, хөл нүцгэн явав.
Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан, гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч,
Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг, бузар муу болгож, зэмлэл болон зүйр үг мэт, Миний тэднийг тарааж бутруулах бүх газрууд дахь элэг доог болон хараал болгоно.
Тахилч нар аа, биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, орилон уйлагтун. Миний Бурханы үйлчлэгчид ээ, ирж, таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь та нарын Бурханы өргөөнөөс хойш татагдсан юм.
Тааран хувцас нөмөрсөн онгон бүсгүйн адил идэр залуу үеийнхээ болзоот залуугийн төлөө орилон уйлагтун.
ЭЗЭН чамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи адлагдан, зүйр үг, хэл амны бай болно.