Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 67:1 - Ариун Библи 2004

1 Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж, Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач. Села

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Биднийг нигүүлсэн биднийг ерөөж, Царайгаа дээрээс минь гэрэлтүүлээч, Бурхан! Села

Onani mutuwo Koperani




Дуулал 67:1
15 Mawu Ofanana  

Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж, Өөрийн зарлигуудыг надад заагаач.


Өөрийн хүмүүсийг аварч, Өөрийн өвийг ерөөгөөч. Бас тэдний хоньчин нь болж, Тэднийг мөнхөд үүрч яваач.


Нүүр царайгаа Өөрийн зарцын дээр гэрэлтүүлээч. Хайр энэрлээрээ намайг авраач.


Миний зөв шударгын Бурхан, Намайг дуудахад хариулаач! Намайг зовоход Та намайг амраасан билээ. Намайг өршөөн, залбирлыг минь сонсооч.


“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөн бидэн дээр гэрэлтээч!


ЭЗЭН, Өөрийн уураар намайг бүү зэмлээч, Өөрийн хилэнгээр ч намайг бүү гэсгээгээч.


Бурхан Иудад алдартай. Түүний нэр Израильд аугаа.


Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, биднийг сэргээгээч. Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдах болно.


Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж, Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдах болно.


Яагаад гэвэл “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.


Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн.


Өө, ЭЗЭН! Та Өөрийн зольсон ард түмэн, Израилийг уучилж өршөө. Гэмгүй хүний цусыг урсгасан гэм бурууг Өөрийн ард түмэн Израилийн дунд бүү байлгаач” гэж хэлбэл цус урсгасан тэр гэм уучлагдах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa