1 Бүх газар дэлхий, Бурханд баяртайгаар хашхир.
1 Бүх газар дэлхий, Бурханд баяртайгаар хашхир!
Ийнхүү бүх Израиль уухайн дуугаар, эвэр бүрээ болон бүрээ үлээн, цан хөгжмийг чанга дуугарган, босоо ятга ба ятгын аялгуутайгаар ЭЗЭНий гэрээний авдрыг авчирчээ.
Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун.
Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНийг магтагтун!
Эртний үеийн дээд тэнгэрүүдийг хөлөглөгч Түүнд дуулагтун. Харагтун, Тэрээр сүрлэг дуу хоолойгоор айлддаг.
Бидний хүч чадал болох Бурханд баясгалантайгаар дуулагтун. Иаковын Бурханд баясгалантайгаар хашхирагтун.
ЭЗЭНд шинэ дууг дуулагтун. Бүх дэлхий ЭЗЭНд дуулагтун.
Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун. Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.
Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэсэн дуунуудыг бид сонсож байна. Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна. Ээ халаг минь. Урвагч урваж, урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.