Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 6:2 - Ариун Библи 2004

2 Би сул дорой учир, ЭЗЭН, намайг өршөөгөөч. Миний яс янгинадаг учир, ЭЗЭН, намайг эдгээгээч.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Сул доройгийн минь учир ЭЗЭН, намайг өршөөгөөч. Яс минь янгинахын учир ЭЗЭН, намайг эдгээгээч.

Onani mutuwo Koperani




Дуулал 6:2
21 Mawu Ofanana  

Абрахам Бурханд залбирсанд Бурхан Абимелех болон түүний эхнэр, шивэгчин нарыг эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ.


Бурханы мутар намайг цохисон тул миний анд нөхөд та нар намайг өрөвдөөч, намайг өрөвдөөч.


Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг. Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.


Намайг ус шиг асгасан бөгөөд Миний бүх яс мултарсан. Миний зүрх лааны тос адил юм. Тэр нь миний дотор хайлсан.


Миний Бурхан ЭЗЭН, Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Та намайг эдгээсэн.


Учир нь би амьдралаа уйтгар гунигтайгаар, Он жилүүдээ санаа алдалттайгаар өнгөрүүлсэн. Миний хүч тэнхээ гэмээс минь болж сулран, Бие минь турж эцсэн.


Би дуугүй байхад Өдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан.


Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж, Таны мутар намайг доош дарсан.


Таны хилэгнэлээс болж махан биед минь эрүүл газар үгүй. Миний нүглээс болж ясанд минь амар амгалан ч үгүй.


Ууц нуруу минь халуу шатаж, Махан биед минь эрүүл газар гэж үгүй.


Надад баяр хөөр, баясгалангийн дууг сонсгооч. Өөрийн яйруулсан ясыг Та баясгаач.


Тэр —Хэрэв та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөвийг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, Түүний бүх тогтоолыг сахивал, Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би бол та нарыг эдгээгч билээ гэв.


Намайг засаач, ЭЗЭН, гэвч Өөрийн уур хилэнгээр бус, шударга ёсоор засаач. Эс тэгвэл Та намайг хоосон болгоно.


Намайг эдгээгээч, Өө, ЭЗЭН, би эдгэх болно. Намайг авраач, би аврагдах болно. Учир нь Та бол миний магтаал юм.


Ирэгтүн, ЭЗЭН уруу буцацгаая. Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно.


Мосе ЭЗЭН уруу хашхиран —Бурхан, түүнийг эдгээгээч, би залбирч байна! хэмээв.


Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ.


Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав. Надаас өөр ямар ч бурхан байхгүй. Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa