2 Би Хамгийн Дээд Бурханд хашхирна. Тэр бол миний төлөө биелүүлдэг Бурхан.
2 Би Хамгийн Дээд Бурханд, Миний төлөө зорилгоо биелүүлдэг Бурханд хашхирна.
ЭЗЭН надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ. Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл мөнхийн юм. Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч.
Өө, ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач. Би Таны дотор хоргодно.
Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач. Далавчнуудынхаа сүүдэрт намайг халхлаач,
Миний дайснууд намайг муулан “Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?” гэж ярилцдаг.
Миний дайснууд өдөржин намайг залгихаар хайдаг. Учир нь миний эсрэг бардамнан довтлогчид тэд олуулаа билээ.
ЭЗЭН, Та мөн бидний төлөө бүх үйлсийг минь бүтээсэн учраас Та бидний төлөө энхийг тогтооно.
Миний ард түмэн, ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун.
Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. “Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.
Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна.
Иймээс хайрт хүмүүс минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад бүр ч илүү өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр биелүүлэгтүн.
Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.