3 Би дуугүй байхад Өдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан.
3 Намайг дуугүй байх зуур Өдөржингөө ёолсноос болж Яс минь яйрчээ.
Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж, тэр эмэгтэйг гэртээ авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв. Гэвч Давидын үйлдсэн хэрэг нь ЭЗЭНий өмнө бузар муу байв.
Хоолны оронд надад ёолох нь л ирэх бөгөөд миний нулимс ус мэт асгарч байна.
Шөнөөр миний яс хатгагдаж, өвчнүүд минь амраахгүй байна.
Арьс минь харлаж, яс минь халуу төөнөнө.
Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, миний авралаас Та юунд хол байна вэ?
Таны хилэгнэлээс болж махан биед минь эрүүл газар үгүй. Миний нүглээс болж ясанд минь амар амгалан ч үгүй.
Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ. Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.
Надад баяр хөөр, баясгалангийн дууг сонсгооч. Өөрийн яйруулсан ясыг Та баясгаач.
Би сул дорой учир, ЭЗЭН, намайг өршөөгөөч. Миний яс янгинадаг учир, ЭЗЭН, намайг эдгээгээч.
Баяр хөөртэй зүрх бол сайн эм. Харин эмтэрсэн сүнс ясыг хувхайруулна.
Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.
Чиний хөвгүүд муужран, торонд орсон зээр шиг гудамж бүрийн эхэнд хэвтэнэ. Тэд ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы зэмлэлээр дүүрэн байна.
Түүний шударга бус олзны нүглээс нь болж Би хилэгнэн, түүнийг цохисон. Би нууж уурлаж байсан. Гэсэн ч тэр эргэн өөрийн хүссэн замаараа явсан.
Бид бүгдээрээ баавгай мэт хүрхрэн, тагтаа мэт гашуудна. Бид шударга ёсыг хайвч, тэр нь алга. Авралыг хүлээвч, тэр нь биднээс хол ажээ.
Зовлон дор, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов. Тэрээр үндэстнүүдийн дунд оршдог боловч амралтыг эс олжээ. Түүний бүх мөшгөн хөөгчид зовлон шаналлын дунд түүнийг гүйцэн барив.
Тэр миний арьс махыг тураан эцээж, яснуудыг минь хэмхчсэн.
Хашхиран, тусламж дуудахад минь ч Тэрээр залбирлыг минь хаасан.
Орондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй. Үр тариа, шинэ дарсны төлөө тэд өөрсдийгөө цуглуулж, Надаас эргэн холджээ.
Тэгээд тэдний ясыг авч, Иабеш дахь сухай модны доор оршуулан, долоо хоног мацаг барив.