8 Аврал бол ЭЗЭНийх. Таны ерөөл Таны ард түмэнд хүртэх болтугай! Села
8 Аврал бол ЭЗЭНийх авай Ард түмнийхээ дээр ерөөл тань атугай! Села
Тэрээр тэр хэсэг газрын гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохиж алав. Ийнхүү ЭЗЭН их ялалтыг авчрав.
Би Таных билээ, намайг авраач. Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм.
ЭЗЭН Өөрийн хүмүүст хүчийг хайрлах болно. ЭЗЭН Өөрийн хүмүүсийг амар амгалангаар ерөөнө.
Нүүр царайгаа Өөрийн зарцын дээр гэрэлтүүлээч. Хайр энэрлээрээ намайг авраач.
Тэднийг урсаж буй ус шиг урсган явуулаач. Түүнийг нумаа хөвчлөх үед сумыг нь хугарсан мэт болгооч.
Түүний нэр мөнхөд байх болтугай. Түүний нэр нар гэрэлтэх мэт өсөх болтугай. Хүмүүсийг түүгээр ерөөлгөөч. Бүх үндэстнүүд түүнийг ерөөгдсөн гэж дуудагтун.
ЭЗЭН, тэднийг эмээлгээч. Өөрсдийг нь зөвхөн хүн л юм гэдгийг үндэстнүүдэд мэдүүлээч. Села
Хүлэг морьдыг тулаанд мордоход бэлэн болгосон ч Ялалт нь ЭЗЭНий гарт байдаг.
Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй.
Үнэндээ толгод болон уулс дээрх үймээн хоосон юм. Үнэндээ Израилийн аврал нь бидний Бурхан ЭЗЭН дотор билээ.
Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсаар байсан. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдээгүй байсан. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.
Харин би талархлын дуугаар Танд тахил өргөнө. Юу тангарагласнаа би биелүүлнэ. Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв.
Авдрыг хөдлөх үед Мосе —ЭЗЭН, босооч! Таны дайснууд бутран тарж, Таныг үзэн ядагчид нь Таны өмнөөс зугтах болтугай гэж хэлэв.
Та нарын хүн нэг бүрийг хорон муу замаас нь эргүүлснээр ерөөхийн тулд Бурхан эхлээд та нарт Өөрийн зарцыг гаргаж ирэн, Түүнийг илгээсэн юм.
Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.
Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн.
“Би үнэхээр чамайг ерөөн адислана. Би чамайг улам олон болгоно” гэж айлджээ.
Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.
Үүний дараа хурсан олон түмний дуу мэт чимээ тэнгэрт гарахыг би сонсов. Тэд —Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд байдаг.
Тэд чанга дуугаар —Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа.