5 Би хэвтээд, унтаад, сэрсэн, Учир нь ЭЗЭН намайг түшиж байна.
5 Хэвтээд л би унтдаг, Эргээд бас сэрдэг нь ЭЗЭН намайг түшдэгийнх.
Та нарын хувьд эрт босон, Орой болтол унтахгүй байж, Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм. Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ.
Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөд Тэдний нүүр царай дахин ичгүүрт орохгүй.
Би амар амгалан хэвтэж, унтах болно. Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН, Зөвхөн Та билээ.
Тэр биднийг амьд байлгаж, Бидэнд хөл алдахыг зөвшөөрдөггүй.
ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөд Тэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог.
ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд Шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна.
Чи хэвтэх үедээ ч айж эмээхгүй. Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх болно.
Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална.
Бас та нарыг айлгах нэгэнгүй та нарыг хэвтүүлэхийн тулд Би нутагт чинь амар тайвныг соёрхох болно. Би мөн аюултай араатан амьтдыг нутгаас чинь үгүй болгох бөгөөд ямар ч илд нутгаар чинь дайран өнгөрөхгүй.
Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө нь Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв.