1 ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ! Миний эсрэг босогчид олон байна.
1 Өстнүүд минь юутай олширно, ЭЗЭН! Өөдөөс минь олуул босжээ.
Абсалом болон бүх хүн ард, израильчууд бүгд Иерусалим хотод орж ирэв. Ахитофел ч мөн түүнтэй хамт ирэв.
Таны баруун мутрын хажууд Эсэргүүцэн босогчдоос хоргодогчдын Аврагч аа, Хайр энэрлээ гайхамшигтайгаар үзүүлээч.
Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.
Тэгтэл бүх хүмүүс —Түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг гэцгээв.
Тийнхүү эдгээр бүх хаад уулзахаар тохирон, Израилийн эсрэг дайтахаар Меромын усны хажууд ирж хамтдаа буудаллав.