2 ЭЗЭН, намайг шалгаж, намайг туршаач. Миний оюун бодол, зүрхийг минь шалгаач.
2 ЭЗЭН, намайг шалгаж, Намайг туршаач! Элэг, зүрхийг минь шалгаач!
Миний гэм буруу болон нүглүүд хичнээн юм бэ? Миний тэрслэлт болон нүглийг надад мэдүүлээч.
Та миний зүрхийг шалгав. Та шөнө айлчилжээ. Та намайг сорьсон бөгөөд Та юуг ч олоогүй. Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.
Бурхан, Та биднийг сорьсон билээ. Мөнгийг цэвэршүүлдэг мэт Та биднийг цэвэршүүлсэн.
Хорон муу хүний бузар мууг төгсгөж, Харин зөв шударга хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан зүрх болон оюун бодлыг шалгадаг юм.
Гэлээ ч түмэн цэргийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, санаа бодол хийгээд зүрх сэтгэлийг хардаг Та тэдэн дээр байх Өөрийн өшөө авалтыг надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.
Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би айлдан, «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ”.