Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 23:3 - Ариун Библи 2004

3 Тэр миний сэтгэлийг сэргээдэг. Тэр Өөрийнхөө нэрийн төлөө Зөвийн замаар намайг хөтөлдөг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө Та Зөвтийн замаар намайг хөтөлдөг.

Onani mutuwo Koperani




Дуулал 23:3
28 Mawu Ofanana  

Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан, тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана. Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон, барзгар газрыг тэгш тал болгоно. Энэ бол Миний хийх юм. Би тэднийг хийлгүй орхихгүй.


Учир нь Та бол миний хад, миний цайз юм. Өөрийн нэрийн төлөө Та намайг удирдаж, хөтлөх болно.


ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.


Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, Миний дотор зөв сүнсийг шинэчлээч.


ЭЗЭН, дайснуудын минь улмаас Та намайг Өөрийн зөв шударгаар хөтлөөч. Миний өмнө Өөрийнхөө замыг тэгшитгээч.


Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, Хүслэнт сүнсээр намайг тэтгээч.


түүний сэтгэлийг нүхнээс буцаан авчрахын тулд бөгөөд тэрээр амийн гэрлээр гийгүүлэгдэхийн тулд болой.


Би шударга зөвийн замаар, шударга байдлын жимээр явдаг.


Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.


Бидний авралын Бурхан, Өөрийн нэрийн алдрын төлөө бидэнд туслаач. Өөрийн нэрийн төлөө биднийг аварч, бидний гэмийг уучлаач.


Зөв шударга байдал Түүний өмнө явж, Түүний алхмуудыг зам дээр тавина.


Би чамайг мэргэн ухааны замаар хөтөллөө. Би чамайг цэх шулуун жимээр дагуулж явсан.


Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч. Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.


Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв.


Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна. Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулж, тэдний дунд сохор ба доголон, жирэмсэн эмэгтэй ба хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэй бүгд хамтдаа байх болно. Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.


Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.


Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, Хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе.


Тэдний надад зориулан нууцаар тавьсан торноос Та намайг гаргана. Учир нь Та бол миний хүч чадал юм.


Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулд Тэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан.


Харин БУРХАН Эзэн, Та Өөрийнхөө нэрийн төлөө надад хандаач. Таны хайр энэрэл сайн учраас намайг авраач.


Учир нь Би ядарч эцсэн хүмүүсийг хангаж, сульдсан хүмүүсийг сэргээдэг”.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa