2 Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж, Сионоос чамайг түших болтугай!
Гэвч Давид Сионы цайзыг эзлэн авав. Энэ нь Давидын хот юм.
Ингээд тэд ЭЗЭНий авдрыг авчран, түүнд зориулан Давидын босгосон майхны дотор түүнийг байранд нь залав. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв.
Тэрээр өргөөний хоймрын хорин тохой хэсэг газрыг дотоод ариун газар буюу хамгийн ариун газар болгон тусгаарлаж, хуш модон банзаар шалнаас тааз хүртэл барьж босгов.
Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд Тэрээр ариун уулаасаа надад хариулсан. Села
Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд Хэрцгий хүмүүс амийг минь эрж хайсан. Тэд бол өөрсдийнхөө өмнө Бурханыг залдаггүй хүмүүс юм. Села
Энэ нь намайг Бурханы ариун газарт орох үе хүртэл үргэлжлэв. Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан.
ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд Шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна.
Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.
Тэгвэл тэр харийн элч нарт яаж хариулах вэ? ЭЗЭН Сионы суурийг тавьсан. Түүний ард түмнээс зовж зүдрэгсэд нь түүний дотор хоргодох байр хайна”.