9 Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн”.
9 Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн.
Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж, Түүнийг үзэн ядагчийг бут цохино.
Тэдний эвдрэл нь ваарчны сав хагарахтай адил болно. Иймээс түүнийг хайр найргүй эвдэж, зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч үлдээлгүй бутална”.
Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.
Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биенийх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. ”Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв» гэж хэл” гэжээ.
тэдэнд “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна «Дахин дахин засаж болохгүйгээр ваарчны савыг хагалахтай яг адил Би энэ хүмүүс болон энэ хотыг хагална. Оршуулах газар байхгүй тул тэд Тофетэд оршуулна.
Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.
Хүний гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдан, төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг ирээдүйд юу болох тухай аугаа их Бурхан хаан танд мэдүүлсэн юм. Энэ зүүд үнэн бөгөөд түүний тайлал нь итгэмжтэй юм хэмээн өгүүлэв.
Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмнүүдийн дунд ойн араатнуудын дундах арслан, хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа доош дэвсэж, урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч байхгүй.
Хэн энэ чулуун дээр унана, тэр хүн хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав.
Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтий өөд аваачлаа.
Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна.