4 Тэнгэрт залрагч инээж, Тэднийг Эзэн тохуурхаж байна.
4 Тэнгэрт залрагч инээж байна, Тэднийг Эзэн тохуурхаж байна.
Түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг энэ юм. “Чамайг Сионы онгон охин басамжлан, элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.
ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна. ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм.
Харин бидний Бурхан тэнгэрт байдаг. Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг.
Тэнгэрт залрагч аа, Тан уруу би харцаа өргөж байна.
Түүний өдөр ирж буйг хардаг учраас Эзэн түүнд инээдэг.
Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ. Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан. Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон.
Харин ЭЗЭН, Та тэднийг шоолж инээдэг. Та бүх үндэстнүүдийг дооглон тохуурхдаг.
Түүний хүч чадлаас болж би Тан уруу харна. Учир нь Бурхан бол миний бат цайз.
Эртний үеийн дээд тэнгэрүүдийг хөлөглөгч Түүнд дуулагтун. Харагтун, Тэрээр сүрлэг дуу хоолойгоор айлддаг.
Та нарын гамшиг сүйрэл дээр чинь би инээж, Айдас хүйдэст нэрвэгдэх цагт чинь би элэг доог хийнэ.
Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ. Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог.
Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. “Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.
ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр бол Миний сэнтий, газар бол Миний хөлийн гишгүүр билээ. Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ? Хаана Миний амрах газар байгаа юм бэ?