3 Магтуулах зохистой ЭЗЭНийг би дуудаад, Өөрийн дайснуудаас би аврагдсан.
3 Магтуулах учиртай ЭЗЭНийг би дуудаад, Дайснуудаасаа би аврагдсан.
Магтаал хүндэтгэлийн ЭЗЭНийг дуудахад дайснуудаасаа би аврагддаг.
Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь —Босоцгоо, ЭЗЭН Бурханаа үүрд мөнхөд магт! Таны суу алдарт нэр магтагдан, Бүх ерөөл ба магтаалын дээр өргөмжлөгдөг!
Миний гарыг дайтахад болоод Миний хурууг тулалдахад бэлтгэдэг, Миний хад болох ЭЗЭН магтагдах болтугай.
ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ.
Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд Тэрээр ариун уулаасаа надад хариулсан. Села
Тэдний надад зориулан нууцаар тавьсан торноос Та намайг гаргана. Учир нь Та бол миний хүч чадал юм.
ЭЗЭН бол аугаа бөгөөд Бидний Бурханы хот болох Түүний ариун ууланд Агуугаар магтагдах болтугай.
Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно”.
Би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна.
Нурж буй ханыг, ганхаж буй хашааг мэт Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол хүн уруу довтлох вэ?
Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ. Түүний өмнө зүрхээ нээ. Бурхан бидэнд хоргодох газар юм. Села
Надад миний байнга очиж байх хоргодох хад болооч. Та миний хад, миний бат цайз учраас Намайг аврахаар тушаасан билээ.
Та бол алдартай, Олзны уулсаас ч илүү сүр жавхлантай.
Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна. Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна. Би түүнийг аварч, хүндлэх болно.
Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз, Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.
ЭЗЭН аугаа их учир эрхэм дээдээр магтагдах юм. Бүх бурхдаас илүүгээр Түүнээс эмээвэл зохино.
Өө, ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз болон зовлонгийн өдөр хоргодох газар минь, газар дэлхийн эцсээс үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.
Энэ нь дайснуудаас маань болоод биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд
Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно»” гэж хэлэгдсэнчлэн болжээ.
Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.