Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дуулал 16:3 - Ариун Библи 2004

3 Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд Тэд гойд сайн бөгөөд миний бүх баяр жаргал тэдэнд байдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд Тэд гойд сайн бөгөөд Бүх баяр жаргал минь тэдэнд байдаг.

Onani mutuwo Koperani




Дуулал 16:3
20 Mawu Ofanana  

Тийм учраас, Өө, ЭЗЭН Бурхан, Та одоо босоод, Өөрийн хүч чадлын авдартай хамт Өөрийн амрах газарт залраач. Өө, ЭЗЭН Бурхан минь, Өөрийн тахилч нарыг авралаар хувцаслаж, Өөрийн бурханлаг хүмүүсийг сайн зүйлсэд баясгаач.


Тэднийг өөртэйгөө хамт суулгахын тулд Нүд минь энэ газар нутгийн итгэлтэй хүмүүсийг ажиглана. Төгс замаар явагч нэгэн надад үйлчилнэ.


Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог.


Би Танаас эмээдэг бүх хүмүүс хийгээд Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм.


Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө Би одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж хэлнэ.


Түүний бурханлаг хүмүүс ээ, Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж, Түүний ариун нэрд талархал өргөгтүн.


Зөв шударга хүн өөрийн хөршдөө газарчин болдог бол Хар санаатай хүмүүсийн зам бусдыг төөрүүлдэг.


Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана.


Түүний газар болох дэлхийд баярлан, Хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв.


Би өөрийнхөө хайртынх агаад түүний хүсэл нь миний төлөө юм.


Үүнээс хойш чамайг “Мартагдсан” хэмээн, чиний газрыг “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй. Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд, чиний газрыг “Гэрлэсэн” гэж нэрлэнэ. Учир нь ЭЗЭН чамд баярлан, чиний газар гэрлэх болно.


“Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Гэвч Ананиа хариуд нь —Эзэн, би түүний тухай олон хүнээс, Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг сонссон.


Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.


Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул би [Ефест байгаа] болон Христ Есүс доторх итгэмжит, ариун хүмүүст илгээв.


Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлсийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн хүмүүс сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Ингэх нь сайн бөгөөд хүмүүст тустай.


Учир нь Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa