2 Би ЭЗЭНд “Та бол миний Эзэн. Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв.
2 Би ЭЗЭНд “Та миний Эзэн Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв.
Тэнгэрт Танаас гадна надад хэн байгаа вэ? Танаас өөр юуг ч газар дээр би хүсдэггүй.
Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз, Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.
Тэр Над уруу «Та бол миний Эцэг, Миний Бурхан болон миний авралын хад» гэж хашхирна.
Харин, ЭЗЭН, би Танд итгэдэг, “Та бол миний Бурхан” гэж би хэлдэг.
Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв.
Та “Миний царайг эрэн хайгтун” гэхэд Миний зүрх Танд “ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой” гэж хэлжээ.
Аяа, бидний Бурхан ЭЗЭН, Танаас өөр эзэд биднийг захирсан боловч зөвхөн Танаар дамжуулан бид Таны нэрийг дурдах болно.
Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ?
Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би айлдан, «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ”.
ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ! Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ.
Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд, “Бид зохисгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл гэжээ.
Энэ хүн “Би ЭЗЭНийх” гэж хэлнэ. Нөгөө хүн Иаковын нэрээр дуудагдана. Өөр хүн гар дээрээ “ЭЗЭНий харьяат” гэж бичин, хүндэтгэлтэйгээр Израилийн нэрээр нэрлэнэ.